Цахим номын сан нь олон улсад шинэлэг үйлчилгээ юм. Мэдээллийн эрин зуунд ихэдсэн энэ мэдээллийг уншигч нэг дороос яаж хурдан авах вэ гэдэг хэрэгцээ гараад байна. Иймд зохиогчийн эрхийг аван эхээр нь тавих болон агуулгаар нь цахим санд оруулах юм. Эхээр нь тавьсан тохиолдолд оюутан аль ч хэсгийг авч хэрэглэж болно. Агуулгаар нь гэдэг нь эрдэмтэн, докторын эрдмийн ажлын агуулгыг оруулах юм. 2015 он гэхэд цахим номын сантай болох юм. Ингэснээр бүх зүйл нь автоматжуулагдсан, дохиолол, хамгаалалтын системтэй, онлайн мэдээллийн баазтай, цогц программ хангамжаар хангагдсан номын сантай болно. Техник технологийн талаарх бүхий л мэдээллийг авах хүсэлтэй ямар ч хүн цахим номын санд хандах боломжтой.
No comments:
Post a Comment