Friday, May 12, 2017

 Motive- hairtai                         https://youtu.be/-sIiE_nBkv0


We don't talk anymore /cover/  https://youtu.be/jg6zTZBPIwo

Wednesday, May 3, 2017

Google chrome тухай

  1. Google бол мэдээллийн технологийн ертөнцдэх хамгийн том хайлтын систем ба дэлхий ертөнцийн хэрэгтэй хэрэггүй бүх мэдээллүүдийг эмхэлж цэгцэлж, тухайн хэрэглэгчид яг хэрэгтэй мэдээллийг нь түргэн шуурхай харуулах зорилго бүхий компани юм.Google компани нь Google хайлтаас гадна Gmail, YouTube, Blogger, Google Docs гэх мэт маш хэрэгтэй чанартай хэрэглэгчдэд хүргэдэг. Сергей Брин141 тэрбум долларын хөрөнгөтэй,дэлхийн номер нэг интернэт хайлтын систем болох Google-ийг үндэслэн байгуулагчдын нэг Сергей Брин нь 1973 оны 8 дугаар сарын 21ны өдөр Москвагийн нэгэн Еврей гэр бүлд мэндэлжээ. Одоогоор 34 настай Сергей Брин нь Google ийн технологи хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгө16,6 тэрбум ам.доллараар тоологдон дэлхийн 26 дахь Сергей Брин бол өөрийн хүчээр хөрөнгөө бий болгосон 4 хүний нэг ба тэр дундаа хамгийн залууд тооцогддог.

Tuesday, May 2, 2017

Ховор номын фонд

Мундаг царай зүстэй, бие хаатай, хичнээн соёлтой,  гоё сургуульд сурдаг байгаад номын санд ороод ном бариад сууж сураагүй бол тэрийг боловсролтой хүн гэх билүү? Үгүй л болов уу даа. Тархиндаа уншисан номын сантай хүн гэдэг цаанаа л ондоо. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүртэл яруу. Ховордсон номын фонд гэх энэ үг яг л ховордсон ухаантнуудын ордон гэлтэй санагдана. Тэнд анир чимээгүй ноёрхдог. Бүгд л өөр өөрийн гэсэн зорилго, чиглэл, хүсэл сонирхолдоо удирдагдан сууна. Тэднийг мохоох хүн үгүй. Жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл тэр газраас амтагдаад байгаа юм шиг. Учир нь “Улсын төв номын сан”-аас өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээлэл болон ном, зохиолыг ёстой нэг тааваараа уншиж болно.

Wednesday, April 26, 2017

Wechat гэж юу вэ?

Техник технологийн асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн тэргүүлэгч компаниуд гар утсыг ашиглан бүх ажилаа хийх, зохицуулах дээр өрсөлдөж байна. Аль хэдийнээ Америкаас гаралтай анхны хүмүүс хоорондын харилцааны чат Апп буюу WhatsApp гарч ирж хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг асар ихээр хядбарчилж өгсөн билээ.

Цахим ном гэж юу вэ?

Цахим номын сан нь олон улсад шинэлэг үйлчилгээ юм. Мэдээллийн эрин зуунд ихэдсэн энэ мэдээллийг уншигч нэг дороос яаж хурдан авах вэ гэдэг хэрэгцээ гараад байна. Иймд зохиогчийн эрхийг аван эхээр нь тавих болон агуулгаар нь цахим санд оруулах юм. Эхээр нь тавьсан тохиолдолд оюутан аль ч хэсгийг авч хэрэглэж болно. Агуулгаар нь гэдэг нь эрдэмтэн, докторын эрдмийн ажлын агуулгыг оруулах юм. 2015 он гэхэд цахим номын сантай болох юм. Ингэснээр бүх зүйл нь автоматжуулагдсан, дохиолол, хамгаалалтын системтэй, онлайн мэдээллийн баазтай, цогц программ хангамжаар хангагдсан номын сантай болно.  Техник технологийн талаарх бүхий л мэдээллийг авах хүсэлтэй ямар ч хүн цахим номын санд хандах боломжтой.

Интернэтийн үүсэл


Интернэтийн үндэс улбааг 1968 онд Сүлжээний Дэвшилтэд Шинжилгээ Судалгаа Төлөвлөлтийн Агентлагын Депензийн салбарт бий болгожээ.Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог ажгуу. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн cүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.

 Motive- hairtai                          https://youtu.be/-sIiE_nBkv0 We don't talk anymore /cover/  https://youtu.be/jg6zTZBPIwo