Мундаг царай зүстэй,
бие хаатай, хичнээн соёлтой, гоё
сургуульд сурдаг байгаад номын санд ороод ном бариад сууж сураагүй бол тэрийг
боловсролтой хүн гэх билүү? Үгүй л болов уу даа. Тархиндаа уншисан номын сантай
хүн гэдэг цаанаа л ондоо. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүртэл яруу. Ховордсон
номын фонд гэх энэ үг яг л ховордсон ухаантнуудын ордон гэлтэй санагдана. Тэнд анир
чимээгүй ноёрхдог. Бүгд л өөр өөрийн гэсэн зорилго, чиглэл, хүсэл сонирхолдоо
удирдагдан сууна. Тэднийг мохоох хүн үгүй. Жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл тэр
газраас амтагдаад байгаа юм шиг. Учир нь “Улсын төв номын сан”-аас өөрт
хэрэгцээтэй мэдээ мэдээлэл болон ном, зохиолыг ёстой нэг тааваараа уншиж болно.
Ийм номын сантай, оюуны өв хөрөнгөтэй байгаа нь бидний хувьд бахархууштай зүйлийн нэг л дээ. Манжийн дарлалын үед олон тооны ном, гар бичмэлүүдийг устгалд оруулсан нь манай орны хувьд том эмгэнэл. Манжууд монголчуудыг оюун ухааны хоосролд оруулж байж л буулгаж авч чадна гэдгээ мэдсэн биз. Өнөөгийн нийгэмд монголчуудыг саармагжуулах найдвартай арга бол хэл, уранзохиол, түүх соёлын хичээлүүдийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах. Нэг хэсэг Кэнбрижийн боловсрол олгох хөтөлбөрөөс болж уранзохиолын хичээлийн цагаас хасагдаж байсан үе саяхан. Гэвч монголчууд бид урлаг, уранзохиолд дуртай болоод ч тэр үү уранзохиолын хичээлдээ дуртай гэж жигтэйхэн. Үүний нэгээхэн илрэл бол гэртээ номын сантай айл өрх өч төчнөөн болсон явдал юм. Хүн мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг болно гэдэг үг ч байдаг. Хүн унших, мэдэх тусмаа л өөрийгөө өчүүхэн, жоохон зүйл мэт санагдаж, асар их зүйлээс хумсын төдий мэдэрч, мэдэж байгаагаа ухаж байдаг гэдэг. Ерөөсөө л хүн ном унших хэрэгтэй. Хүн төрлөхтөн үүссэн бий болсон үеэсээ мэдээ мэдээллийг төрөл бүрийн арга хэрэгслийн тусламжтайгаар бие биедээ дамжуулж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж ирсэн түүхтэй. Өнөө үед мэдлэг, боловсролыг нэгтдүгээрт тавих болсон нь хүн төрлөхтний хамгийн том дэвшил мөн. Уран зохиол хүүхдэд хүний ертөнц, амьдралын тухай мэдлэг, мэдрэмж, үнэлэмж өгдөг. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг хүүхдээ ёс суртахуунаар бөмбөгдөн хүмүүжүүхийн нэр биш. Номтой нөхөрлүүлж, өөрөөр нь бие дааж хүмүүжүүлэх хэрэгтэй. Мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед номын сан нь зөвхөн ном, хэвлэлээр үйлчлээд зогсохгүй орчин үеийн төрөл бүрийн мэдээлэл болон шинэ номын сэлгэлт хийх нь номын сангийн өмнө тугамдаж буй асуудлуудын нэг болоод байна. Мэдээ мэдээлэл олширохын хирээр түүнийг хадгалах газар шаардлагатай болсноор номын сан буюу номын фонд үүссэн гэдэг. Номын сан эхэн үедээ ном хадгалдаг байсан бол орчинд үед уншигчдад хэрэгцээтэй мэдээ мэдээлэлийг хүргэх болсон. Номын сангийн оршин тогтнох үндэс нь номын фонд юм. Номын фонд нь 50 орчим хувийг эртний, ховор, гар бичмэл, барын ном, түвд хэл дээрх ном, судар багтдаг. Номын сангийн хөмрөгт байгаа ном тохимолын тоо цөөхөн мөн орон нутаг, сум дүүргүүдэд хүрэлцээ муутай байгаа нь томоохон тулгамдаж буй асуудлуудын нэг болжээ.

No comments:
Post a Comment