Motive- hairtai https://youtu.be/-sIiE_nBkv0
We don't talk anymore /cover/ https://youtu.be/jg6zTZBPIwo
Friday, May 12, 2017
Wednesday, May 3, 2017
Google chrome тухай
- Google бол мэдээллийн технологийн ертөнцдэх хамгийн том хайлтын систем ба дэлхий ертөнцийн хэрэгтэй хэрэггүй бүх мэдээллүүдийг эмхэлж цэгцэлж, тухайн хэрэглэгчид яг хэрэгтэй мэдээллийг нь түргэн шуурхай харуулах зорилго бүхий компани юм.Google компани нь Google хайлтаас гадна Gmail, YouTube, Blogger, Google Docs гэх мэт маш хэрэгтэй чанартай хэрэглэгчдэд хүргэдэг. Сергей Брин141 тэрбум долларын хөрөнгөтэй,дэлхийн номер нэг интернэт хайлтын систем болох Google-ийг үндэслэн байгуулагчдын нэг Сергей Брин нь 1973 оны 8 дугаар сарын 21ны өдөр Москвагийн нэгэн Еврей гэр бүлд мэндэлжээ. Одоогоор 34 настай Сергей Брин нь Google ийн технологи хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний нийт хөрөнгө16,6 тэрбум ам.доллараар тоологдон дэлхийн 26 дахь Сергей Брин бол өөрийн хүчээр хөрөнгөө бий болгосон 4 хүний нэг ба тэр дундаа хамгийн залууд тооцогддог.
Tuesday, May 2, 2017
Ховор номын фонд
Мундаг царай зүстэй,
бие хаатай, хичнээн соёлтой, гоё
сургуульд сурдаг байгаад номын санд ороод ном бариад сууж сураагүй бол тэрийг
боловсролтой хүн гэх билүү? Үгүй л болов уу даа. Тархиндаа уншисан номын сантай
хүн гэдэг цаанаа л ондоо. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь хүртэл яруу. Ховордсон
номын фонд гэх энэ үг яг л ховордсон ухаантнуудын ордон гэлтэй санагдана. Тэнд анир
чимээгүй ноёрхдог. Бүгд л өөр өөрийн гэсэн зорилго, чиглэл, хүсэл сонирхолдоо
удирдагдан сууна. Тэднийг мохоох хүн үгүй. Жинхэнэ эрх чөлөө гэдэг зүйл тэр
газраас амтагдаад байгаа юм шиг. Учир нь “Улсын төв номын сан”-аас өөрт
хэрэгцээтэй мэдээ мэдээлэл болон ном, зохиолыг ёстой нэг тааваараа уншиж болно.
Friday, April 28, 2017
Wednesday, April 26, 2017
Wechat гэж юу вэ?
Техник технологийн асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн тэргүүлэгч компаниуд гар утсыг ашиглан бүх ажилаа хийх, зохицуулах дээр өрсөлдөж байна. Аль хэдийнээ Америкаас гаралтай анхны хүмүүс хоорондын харилцааны чат Апп буюу WhatsApp гарч ирж хүмүүсийн хоорондын харилцааны асуудлыг асар ихээр хядбарчилж өгсөн билээ.
Цахим ном гэж юу вэ?
Цахим номын сан нь олон улсад шинэлэг үйлчилгээ юм. Мэдээллийн эрин зуунд ихэдсэн энэ мэдээллийг уншигч нэг дороос яаж хурдан авах вэ гэдэг хэрэгцээ гараад байна. Иймд зохиогчийн эрхийг аван эхээр нь тавих болон агуулгаар нь цахим санд оруулах юм. Эхээр нь тавьсан тохиолдолд оюутан аль ч хэсгийг авч хэрэглэж болно. Агуулгаар нь гэдэг нь эрдэмтэн, докторын эрдмийн ажлын агуулгыг оруулах юм. 2015 он гэхэд цахим номын сантай болох юм. Ингэснээр бүх зүйл нь автоматжуулагдсан, дохиолол, хамгаалалтын системтэй, онлайн мэдээллийн баазтай, цогц программ хангамжаар хангагдсан номын сантай болно. Техник технологийн талаарх бүхий л мэдээллийг авах хүсэлтэй ямар ч хүн цахим номын санд хандах боломжтой.
Интернэтийн үүсэл
Интернэтийн үндэс улбааг 1968 онд Сүлжээний Дэвшилтэд Шинжилгээ Судалгаа Төлөвлөлтийн Агентлагын Депензийн салбарт бий болгожээ.Нэг компьютерийг өөр компьютертэй найдвартай холбож, хооронд нь мэдээлэл дамжуулах шаардлага гарсны улмаас энэ асуудлыг судалж эхэлсэн байна. Энэ үеэс л интернэтийг үүссэн гэж тооцдог ажгуу. Энэ үед хоёр компьютерийг хооронд нь нэг дамжуулагчаар холбодог байв. Ингээд нэг компьютер нь нөгөө компьютертээ мэдээлэл дамжуулж ”ярихын” тулд эхлээд ярих зөвшөөрөл гуйсан дохио-мэдээ дамжуулна. Хэрэв нөгөө компьютер нь завгүй байвал ”Би чөлөөгүй байна. Хүлээнэ үү” гэсэнтэй ижил хариу өгнө. Хоёр компьютер дээр ижил програм ажиллаж бие биенийгээ юун тухай ярьж байгааг хоёулаа мэддэг тул компьютерээс компьютерт өгөгдөл дамжуулж болдог байв. Энэ бол хамгийн хялбар тохиолдол байсан юм. 1980 оноос эхлэн улс болон олон улсын компьютерийн cүлжээнүүдийн харилцаа холбоог “Интернэт” гэсэн нэр томъёогоор тодорхойлох болжээ.
Thursday, April 20, 2017
Wednesday, April 19, 2017
Харвардад тэнцээгүй амжилтын эзэн
Интернет худалдааны Alibaba Group Holding Ltd-г үндэслэгч, тербумтан Жэк Ма бол технологийн салбараас төрсөн тербумтан юм. Тэрээр 0-с тербумтан болтлоо бүгдийг өөрийн гараар босгосон.
- Жэк Ма сургуулиа төгссөний дараа ажилд орохоор өргөдлөө өгсөн ч 30 удаа татгалзсан хариу авч байсан. KFC-д орохоор өргөдөл гаргасан 24 хүний нэг нь байсан. Гэвч тэд 23 хүний нь авч Жэк Ма тэнцээгүй. Мөн Харвардад орохоор 10-н удаа хүсэлт гаргасан ч бүгдэд нь татгалзсан хариу авч байжээ.
Сэтгүүлч хүн гэдэг ямагт улс орныхоо тэргүүн шугаманд зогсож ард түмний дуу хоолой болж байдаг. Сэтгүүлчийн бүтээл туурвил нь улс төрийн өнгө аяс эх орноо гэсэн агуулгаар дүүрэн байж нийгмийн давхарга бүрийг сэхээрүүлж байх нандин үүрэг гүйцэтгэдэг. Иймд сэтгүүлч цаг ямагт суралцаж өөрийн үйл ажиллагаагаар нийгмийн үйл явын гүнд орж түүнийг тал бүрээс нь нарийвчлан судлах хэрэгтэй. Мөн сэдвийн боловсруулалт зохиомж, хэл найруулгын ур чадварыг сайн эзэмшсэн байх ёстой. Сэтгүүл аливаад ухаалаг хэрсүү хандаж, ард түмний эрх ашгийг ил чөлөөтэй үнэн зөвөөр хамгаалж, улс төрийн бодлогыг ард түмэнтэй зөв холбож байх учиртай. Сонин хэвлэл, сайтын мэдээ, радио телевизийн нийтлэл нэвтрүүлгийн үр нөлөө нь уншигч, үзэгчдын сэтгэл зүрхэнд хүрч оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь сэтгүүлчийн ур чадвараас шууд хамаарна.
Friday, April 7, 2017
Wednesday, April 5, 2017

Нийгмийн элдэв бухимдал, хэрүүл шуугианаас өөрийгөө тусгаарлаж дуртай дуу хөгжмөө сонсоод, сэтгэл санаагаа сэргээн цовоо байлгана гэдэг нэг бодлын зөв ч гэсэн хэтрүүлэн хэрэглэвэл өвчин болж, өөртөө лай хураадагийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймээс та чихэвчийг зөв зохистой хэрэглэж чаддаг уу? Өөрийгөө сонжоод үзээрэй.
Friday, March 31, 2017
Wednesday, March 29, 2017
Saturday, February 25, 2017
Таны хандлага ямар байгаагаас бүгд өөрчлөгдөж болох...
Бид өдөр бүр энэ орчлонгийн хар барааныг л ажаад байдаг юм шиг. Гэтэл цаана нь өнгөт орчлон байгааг нэгээхэн хэсэг нь ойлгодог.
Subscribe to:
Posts (Atom)
Motive- hairtai https://youtu.be/-sIiE_nBkv0 We don't talk anymore /cover/ https://youtu.be/jg6zTZBPIwo
-
Цахим номын сан нь олон улсад шинэлэг үйлчилгээ юм. Мэдээллийн эрин зуунд ихэдсэн энэ мэдээллийг уншигч нэг дороос яаж хурдан авах вэ гэдэг...